Шууд Chart

"Ванкувер-2010" өвлийн олимпийн хоёр дахь эрхийг Э.Очирсүрэн эх орондоо авчирлаа

2010-01-13 20:11:49

Манай гүйлтийн цана, шорт-трек, уулын цана, тэшүүрийн тамирчид "Ванкувер-2010"-д оролцох эрхийн бичгийн төлөө урьдчилан шалгаруулах тэмцээнүүдэд чадлынхаа хэрээр оролцсон боловч шорт-трек, тэшүүрийн тамирчид өрсөлдөгчдийнхээ хурдыг гүйцсэнгүй, Сочиг хүлээх болсон нь үнэн. Харин гүйлтийн цаначдаас эх орондоо анхны эрхийг авсан Х.Хаш-Эрдэнийн (оноо нь 234.97) араас "Торино-2006"-д   хамтран оролцогч Э.Очирсүрэн мөн FIS-ийн 300-гаас бага босго оноонд хүрч (237.10)  Канад орныг зорих эрхээ албан ёсоор хүртсэн билээ. Гэхдээ олимпийн эрхийг авсан хоёр тамирчин маань Ванкуверт зөвхөн нэг зайд уралдах эрхтэй юм. Уулын цаначдын хувьд энэ сарын 25-нд гарах FIS-ийн эцсийн нэрсийн жагсаалтыг хүлээх үлдсэн бөгөөд ДАШТ-д оролцож, 140-өөс илүүгүй оноотой байсан тохиолдолд олимпод оролцох зам нээгдэх хатуу дүрэмтэй ажээ.

Нийтэлсэн: Б.Багабанди

"Ванкувер-2010" өвлийн олимпийн хоёр дахь эрхийг Э.Очирсүрэн эх орондоо авчирлаа  
Үзсэн: 1538 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй