Монголын загварын ертөнцийнхний хамгийн нэр хүндтэй "Гоёл" наадам болж, шилдэг топ моделиор загвар өмсөгч Б.Баярцацрал тодорлоо.
Цар тахлын улмаас хоёр жил өнжсөн уг наадам энэ жил "Шангри-Ла" зочид буудлын их танхимд болсон юм.
Мөн тус наадмын шилдэг эмэгтэй загвар өмсөгчөөр М.Нармандах, шилдэг эрэгтэй загвар өмсөгчөөр Д.Ачтай нар тодров.
Б.Баярцацралын хувьд 14 настайгаасаа загвар өмссөн бөгөөд өдгөө "Шилмэл загвар" агентлагийн модель аж. "Гоёл" наадамд 13 дахь жилдээ оролцжээ.
"Гоёл" наадмын тайзыг үе үеийн топ моделиуд чимдэг. Энэ жил топ модель Ч.Ундрах, О.Пүрэвдулам, Х.Уянга, Т.Халиунаа, Н.Сарнай, Д.Долгион нар тайзнаа алхсан юм.
Отгон топ моделиор загвар өмсөгч Б.Баярцацрал тодорлоо | ||
Үзсэн: 669 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.