Хөлбөмбөгийн тамирчдад бэлтгэл, тэмцээний үед зонхилон тохиолддог тархи толгойн бэртэл гэмтлийн үед үзүүлэх яаралтай тусламж болон тамирчдын эрүүл мэндийн үзлэгийн сэдвээр цувралын гуравдугаар сургалтыг зохион байгуулж дээд лиг, нэгдүгээр лиг, хоёрдугаар лиг, эмэгтэйчүүдийн дээд лиг, футзалын дээд лиг, нэгдүгээр лигийн клубуудын эмч, тамирчид нар оролцлоо.
Энэхүү сургалтыг Үндэсний шигшээ багийн эмч Г.Мөнхзул, Монголын хөлбөмбөгийн холбооны эмч Т.Отгонжаргал нар зохион байгуулж хэл залгих, ухаан алдах бэртэл гэмтлийн үеийн яаралтай тусламжийн аргууд болон тамирчдын эрүүл мэндийн үзлэгийн агуулга, аргуудын талаар танилцуулан, зөвлөгөө өгч явагдлаа.
2022 оны гурван удаагийн цуврал сургалтын амжилттай явагдаж, ирэх 2023 онд энэхүү сургалт үргэлжлүүлэн явагдах тул багийн эмч тамирчдыг өргөн хамрагдахыг урьж байна.
Эмчийн сургалт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө | ||
Үзсэн: 524 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.