Шууд Chart

Талибууд пуужин харваж, их хэмжээний хохирол учруулав

2014-07-07 06:56:55

Афганистаны Талибууд нийслэл Кабул хотын ойролцоох зогсоолд байсан олон зуун автомашин руу пуужин харваж дэлбэлсэн гэж мэдэгдсэн байна. Өнгөрсөн баасан гарагийн орой болсон энэхүү халдлагын улмаас хүн амь үрэгдсэн эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд бямба гарагийн өглөөний байдлаар галыг унтрааж чадаагүй байжээ. BBC-ийн мэдээлснээр НАТО-ийн бааз руу түлш тээвэрлэж явсан тэдгээр цистернүүдийг түр зогсоолд тавиад байсан аж.

Харин Кабул хотын цагдаагийн газрын төлөөлөгчийн хэлснээр нийт 400 орчим цистерн шатсан байна. Энэ халдлагаас өмнө буюу лхагва гарагт Талибын амиа золиослогч этгээд Кабул хотод армийн автобус руу халдаж, 8 албан хаагчийн аминд хүрсэн юм.

Сүүлийн жилүүдэд Пакистаны Талибууд НАТО-ийн түлшний нийлүүлэлтийг саатуулахаар халдлага үйлдэх нь элбэг байсан ч Афганистанд ийм халдлага  харьцангуй цөөн гарчээ.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/
Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

Талибууд пуужин харваж, их хэмжээний хохирол учруулав  
Үзсэн: 1413 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй