Шууд Chart

Европын "Төмөр Хатагтай" урд хөршид айлчилж байна

2014-07-07 10:28:33

Германы канцлер Ангела Меркелийн урд хөршид хийж буй айлчлалын үеэр талууд худалдааны асуудлыг голчлон хөндөж байна. Европын хамгийн том  эдийн засагтай улс болох Германы хувьд Хятад нь худалдааны чухал түнш бөгөөд Меркелийн хамт бизнесийн томоохон төлөөлөл хүрэлцэн иржээ. Өнгөрсөн ням гарагт буюу айлчлалынхаа эхний өдөр хатагтай Меркель Германы 150 компани идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг Сичуань мужийн төв Чендуд айлчилсан байна.

Тэрээр 2005 онд канцлер болсноосоо хойш долоо дахь удаагаа Хятадад айлчилж байгаа нь энэ юм. Ажиглагчдын хэлж байгаагаар Германы хувьд Хятадын зах зээл чухал, Харин Хятадын тал Германаас машин тоног төхөөрөмж, автомашин импортлох сонирхолтой байгаа аж. Европын орнуудыг эс тооцвол Хятад нь Германы хоёрдогч том экспортын зах зээл бөгөөд өнгөрсөн онд тус улс 91 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнийг урд хөршид нийлүүлж, 73 тэрбум еврогийн бараа бүтээгдэхүүнийг импортолсон байна.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/
Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

Европын "Төмөр Хатагтай" урд хөршид айлчилж байна  
Үзсэн: 1437 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй