БНСУ-ыэ Жэжү хотод зохиогдсон олон хотын өсвөр үеийн "Jeju Cup-2022" олон улсын тэмцээнд Монголын хөвгүүд амжилт дүүрэн оролцлоо. Тодруулбал, хөвгүүдийн -36 кг-д өрсөлдсөн, Сэлэнгэ аймгийн “Таван хан акедами”-ийн тамирчин О.Тэмүүлэн алт, -45кг-д “Мон-Алтиус” Цагаанбаатар академийн тамирчин П.Алтанцоож хүрэл, -45кг-д Эрдэнэт үйлдвэр “Хангарьд” клубын тамирчин Ч.Наранбаатар мөнгө, -51кг-д Эрдэнэт үйлдвэр “Хангарьд” клубын тамирчин Н.Тэгш-Очир алт, охидын -70 кг-д Эрдэнэт үйлдвэр “Хангарьд” спорт клубын тамирчин Э.Буянөлзий мөнгө, -44кг-д Эрдэнэт үйлдвэрийн “Хангарьд” спорт клубын тамирчин О.Очгэрэл алт, -63кг-д Баянзүрх “Женко” клубын тамирчин А.Энхмэнд мөнгө, -48кг Б.Гүндэгмаа алтан медаль, -57кг-д “Magic Team” клубын тамирчин Г.Энхжин нар хүрэл медаль хүртлээ.
"Jeju Cup-2022" олон улсын тэмцээнд Монголын хөвгүүд амжилт дүүрэн оролцлоо | ||
Үзсэн: 421 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.