Шууд Chart

"Төсвийн төлөвлөлт, санхүүгийн тайлагналын ажлын уялдааг сайжруулах, мэргэжил арга зүйгээр хангах" сэдэвт сургалт болж байна

2022-12-07 12:49:28

Эрүүл мэндийн яамны Санхүү, эдийн засгийн газраас аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын, лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагуудад ажиллаж буй эдийн засагч, нягтлан бодогч нийт 280 гаруй санхүүгийн ажилтнуудад “Төсвийн төлөвлөлт, санхүүгийн тайлагналын ажлын уялдааг сайжруулах, мэргэжил арга зүйгээр хангах” сургалтыг 2022 оны 12 дугаар сарын 7,8-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Сургалтын үйл ажиллагааг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг нээж үг хэлж, салбарын бодлогын чиглэл, өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж, цаашид төсөв, санхүүгийн сахилга батыг дээшлүүлж, салбарын шинэчлэлийг хэрэгжүүлэх түвшинд эрчимжүүлэх талаар үүрэг чиглэл өгч ажиллалаа.

Эрүүл мэндийн салбарын санхүү, эдийн засгийн мэргэжилтнүүдийг чадавхижуулах энэхүү сургалтад Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар, Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газар, Төрийн сангийн газраас Монгол улсын 2023 оны төсвийн бодлого, чиглэл, Төрийн сангийн санхүүжилт, тайлагналын ирээдүйн төлөв, Төрийн сангийн цахим шинэчлэлийн талаар мэдээлэл хийж хамтран оролцож байна.

Мөн Төрийн худалдан авах ажиллагааны газраас Төрийн худалдан авах ажиллагааны эрхзүйн шинэчлэл, цахим тендер, ерөнхий гэрээний талаар, АТГ-ын Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсээс Авилга, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай мэдээллийг тус тус хийж ажиллалаа.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

"Төсвийн төлөвлөлт, санхүүгийн тайлагналын ажлын уялдааг сайжруулах, мэргэжил арга зүйгээр хангах" сэдэвт сургалт болж байна  
Үзсэн: 547 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй