Шууд Chart

Төв аймгийн баг Сүхбаатар аймгийн багийг ялж, шигшээ наймд шалгарав

2022-12-09 08:55:34

Монголын Үндэсний Бөхийн Холбоо “СПС” телевизтэй хамтран зохион байгуулж буй “Алтан цом”-ын төлөөх үндэсний бөхийн цуврал барилдааны хоёрдугаар шатны долоо дахь өдрийн барилдаанд Төв аймгийн баг Сүхбаатар аймгийн багтай учраа тааран барилдаж, 16:9-өөр Төв аймгийн баг ялалт байгуулж, шигшээ наймд шалгарав.

Төв аймгийн багт улсын харцага Ө.Даваабаатар /4/, улсын начин Г.Ганжад /4/, улсын начин Д.Хүдэрбулга /4/, сэлгээгээр орсон аймгийн хурц арслан Г.Өсөхбаяр /0/, аймгийн арслан П.Эрхэмжаргал /4/, аймгийн арслан И.Мандах /0/ даваатай барилдсан бол Сүхбаатар аймгийн багт улсын начин Бо.Батжаргал /2/, аймгийн хурц арслан Ч.Энхмөнх /0/, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр /3/, сэлгээгээр орсон аймгийн арслан Б.Зоригтбаатар /1/, аймгийн арслан Э.Буянтогтох /1/, аймгийн заан Б.Бадамдорж /2/ даваатай барилдацгаалаа.

Өнөөдөр орой 19:00 цагаас Багануур дүүргийн баг Булган аймгийн баг барилдсанаар Алтан цомын төлөөх хагас шигшээ барилдаанууд өндөрлөнө.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Төв аймгийн баг Сүхбаатар аймгийн багийг ялж, шигшээ наймд шалгарав  
Үзсэн: 305 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй