
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2022 оны арванхоёрдугаар сарын 9-нд болж, Тавантолгой бүлэг ордын нүүрсний олборлолт, экспортын тээвэрлэлттэй холбоотой үүсгэсэн эрүүгийн хэргүүдийн явц, жагсагчдын тавьсан шаардлага болон үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан иргэд, олон нийтийг үнэн зөв, шуурхай мэдээллээр тогтмол хангах үйл ажиллагааг хариуцан зохион байгуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болд нарт даалгалаа.
Мөн ковидын үеийн төсвийн мэдээллийг ил тод мэдээлж, нээлтэй байршуулахыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарт үүрэг болгов.
ЗГ: Иргэд, олон нийтийг үнэн зөв, шуурхай мэдээллээр тогтмол хангаж байхыг үүрэг болгов | ||
Үзсэн: 435 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.