Шууд Chart

Эм, биобэлдмэлийн үйлдвэрүүдийн лабораторийн 94.7 хувь нь итгэмжлэгдээгүй байна

2010-01-13 20:10:04

НМХГ эм, биобэлдмэлийн чанарын хяналтын чиглэлээр нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 18 европ эмийн үйлдвэр, нэг халдваргүйтгэлийн бодис үйлдвэрлэх үйлдвэрийн үйл ажиллагааг шалгажээ.
Шалгалтад хамрагдсан 19 үйлдвэрт эмийн үйлдвэрлэлд тавих ерөнхий стандартын хэрэгжилт 79.6 хувьтай байгаа нь 2008 оны улсын дундажаас 6.1 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна. Зах зээлээс авсан хөндлөнгийн хяналтын 73 цувралын сорьц авч шинжлүүлэхэд 23 хувь нь тохироогүй гарсан бөгөөд энэ нь 2008 оныхоос 8.4 хувиар буурсан байна. Үүнээс үзэхэд бүтээгдэхүүний стандарт, технологийн зааврын мөрдөлт болон чанарын хяналтын тогтолцоонд ахиц гарсан гэж үзжээ.
Мөн шалгалтад хамрагдсан үйлдвэрүүдийн лабораторийн 94.7 хувь нь итгэмжлэгдээгүй байгаа нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг баталгаатай гэхэд хүндрэлтэй байгаа аж.

Нийтэлсэн: Б.Багабанди

Эм, биобэлдмэлийн үйлдвэрүүдийн лабораторийн 94.7 хувь нь итгэмжлэгдээгүй байна  
Үзсэн: 1472 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй