Шууд Chart

Улсын начин Б.Даваа-Очир, Э.Батмагнай нар улс, аймгийн цолтон зодоглосон барилдаанд анх удаа түрүүлж, үзүүрлэв

2022-12-12 10:27:29

Ардчиллын төлөөх намуудын баярт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын аварга П.Бүрэнтөгс, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын гарди Ө.Бат-Орших, улсын заан Б.Пүрэвсайхан, Н.Жаргалбаяр тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 224 бөх зодоглосноос Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Имприалд Гоулд Майнинг” ХХК, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх, улсын начин Батбаярын Даваа-Очир түрүүлж, Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Алегротовер” ХХК, "Богд" банк, “Хонгор нутаг ” дэвжээний бөх, залуу улсын начин Энхтүвшиний Батмагнай үзүүрлэв. Тэдний хувьд хэн хэн нь анх удаагаа улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн юм.

Их шөвөгт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Блю Драгон” ХХК, “Увс нуур” дэвжээний бөх, улсын заан Н.Жаргалбаяр, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Нисдэг машин” ХХК, “Жавхлант” дэвжээний бөх, улсын начин Бо.Батжаргал нар шалгарлаа.

Дунд шөвгийн долоод улсын харцага Х.Гантулга, Ц.Бямба-Отгон, аймгийн арслан Э.Мөнхжаргал нар үлдэв.

Уран барилдаан шагналыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, сумын заан Д.Төгс-Эрдэнэд гардуулав. Тэрбээр нэгийн даваанд аймгийн хурц арслан Б.Баянмөнхийг, хоёрт улсын заан Б.Пүрэвсайханыг, гуравт улсын арслан Р.Пүрэвдагвыг, дөрөвт улсын аварга П.Бүрэнтөгсийг давж, тавын даваанд улсын харцага Х.Гантулгад өвдөг шороодсон юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Улсын начин Б.Даваа-Очир, Э.Батмагнай нар улс, аймгийн цолтон зодоглосон барилдаанд анх удаа түрүүлж, үзүүрлэв  
Үзсэн: 578 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй