Шууд Chart

ЗГ: “Эрдэнэс Тавантолгой” компанийн худалдан авалтын бүх гэрээг албан ёсны сайтад байршуулна

2022-12-12 13:45:30

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2022 оны арванхоёрдугаар сарын 12-нд болж, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн нүүрсний тээвэртэй холбоотой худалдан авах бүх гэрээг ил болгох шийдвэрийг гаргалаа.

2022 оны арванхоёрдугаар сарын 9-нд болсон Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой”-той холбоотой төрийн нууцад хамаарах есөн гэрээг нээлттэй болгосон.

Эдгээр гэрээг тус компанийн албан ёсны сайтад байршуулаад буй юм. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр мэдээлэл хийхдээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс худалдахтай холбоотой болон тус компанийн худалдан авалтын бүх гэрээг олон нийтэд ил тод болгож, албан ёсны сайтад байршуулна” гэж хэллээ.


ЗГ: “Эрдэнэс Тавантолгой” компанийн худалдан авалтын бүх гэрээг албан ёсны сайтад байршуулна  
Үзсэн: 1054 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй