Шууд Chart

"Аладдин-1001 шөнийн үлгэр" хүүхэлдэйн жүжгийн нээлт болно

2022-12-14 10:53:30

Улсын хүүхэлдэйн театрын ээлжит шинэ уран бүтээл болох "Аладдин-1001 шөнийн үлгэр" хүүхэлдэйн жүжгийн нээлт энэ сарын 17-нд болно.

Продюсерээр Улсын хүүхэлдэйн театрын захирал М.Отгончимэг, найруулагчаар театрын жүжигчин, Соёл урлагийн их сургуулийн найруулах урлагийн магистрант Г.Гандөш ажиллаж, бүтээлийг хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохируулан хөрвүүлж, найруулгыг тавин ажиллаж байгаа аж.

Жүжгээс хүүхдүүд гоо зүйн таашаал, танин мэдэхүйн боловсрол авах бөгөөд хөгжмийн найруулгыг Э.Базарханд, бүжиг дэглээч Х.Хашхүү /ҮУИТ-ын бүжиг дэглээч/, зураач С.Энх-Од, хүүхэлдэйн театрын нийт уран бүтээлчид, ажилтан албан хаагчид ажилласан байна.

Тайз болон хүүхэлдэйнүүд шинэлэг технологиор бүтэж, өнгө будгийн гайхалтай хоршил, дуу хөгжмийн уран яруу аялгуу хүүхдийн анхаарал төвлөрөлд тохирно гэж үзэж байгаа гэнэ.

Тоглолтын хуваарь:

2022.12.17-нд 15:00 цагт

2022.12.18-нд 11:00, 13:00, 15:00 цагт

2022.12.24, 25-нд 11:00, 13:00, 15:00 цагт

2022.12.31-нд 11:00, 13:00, 15:00 цагт

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Аладдин-1001 шөнийн үлгэр" хүүхэлдэйн жүжгийн нээлт болно  
Үзсэн: 379 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй