Шууд Chart

Уран бүтээлч Н.Энхтайваны “Холбоос” үзэсгэлэн “B Contemporary” арт галирейд нээгдэнэ

2022-12-14 12:24:01

Монголын Урчуудын Эвлэлийн гишүүн, уран бүтээлч Нямаагийн Энхтайваны “Холбоос” бие даасан анхны үзэсгэлэн “B Contemporary” арт галирейд гарах гэж байна.

1911 оны Ардын хувьсгалаар Монголчууд Чин гүрнээс тусгаар тогтносон гэдгээ анх удаа зарлав. Хувьсгалт түүхэн хөдөлгөөнийг голчлон Халхын ноёд удирдаж, улмаар VIII Богд Жавзандамба хутагтын тэргүүлсэн Богд хааны засгийн газрыг байгуулжээ. Уг үйл явдал Монголчуудын тусгаар тогтнол, нийгмийн хөгжил дэвшил, өргөлтийн түүхэн цэг бөгөөд хүн төрөлхтөн, эв нэгдлийн дор нэгдэж буй үндэстний туульс гэж тодорхойлдог. Тиймээс уран бүтээлч Н.Энхтайван энэ хувьсгалыг удирдсан баатрууд, улс төрийн мэргэн зүтгэлтнүүдийг өнөөдөр ч ард түмэн мартах ёсгүй” хэмээн онцолж уран бүтээлдээ тод томруун тусгажээ.

Тэрбээр бүтээл туурвих өвөрмөц хэв маяг “поп соёл”-оос үүдэлтэй бөгөөд түүний онцгой бүтээлүүд Монголын соёлын олон талт байдлын амин сүнс, соёлын дэвшилтэт өнгө төрхийг илэрхийлдэг. Уран бүтээлчийн дорно ба өрнийн соёлын элементүүд болон торгон хэвлэл, коллаж, эпокси давирхай зэрэг олон арга техникийг хэрхэн хослуулсаныг “Холбоос” үзэсгэлэнгээс харж болох нь ээ.

Үзэсгэлэн энэ сарын 16-наас 31-ныг дуустал үргэлжлэх аж.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Уран бүтээлч Н.Энхтайваны “Холбоос” үзэсгэлэн “B Contemporary” арт галирейд нээгдэнэ  
Үзсэн: 326 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй