Шууд Chart

ЗГ: Г.Батсуурийг Говьсүмбэр аймгийн Засаг даргаар томилов

2022-12-14 15:05:36

Говьсүмбэр аймгийн ИТХ-ын хуралдаанаас нэр дэвшүүлсний дагуу Монгол Улсын Ерөнхий сайдын захирамж гарч, Гомбодоржийн Батсуурийг тус аймгийн Засаг даргаар томиллоо.

Г.Батсуурь 1996-2006 онд Дорноговь аймгийн нефь хангамжийн газар засварчин, механик, ерөнхий механик, дарга, 2006-2010 онд Говьсүмбэр аймгийн Засаг даргын орлогч, 2015-2016 онд Говьсүмбэр аймгийн  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, 2016-2020 онд Говьсүмбэр аймгийн Засаг дарга, 2020-2022 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдаар тус тус ажилласан туршлагатай.


ЗГ: Г.Батсуурийг Говьсүмбэр аймгийн Засаг даргаар томилов  
Үзсэн: 432 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй