Казахстаны нийслэл Астана хотод болж байгаа казахын үндэсний күрес бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эхний өдөр манай улсын тамирчид алт, хүрэл медаль хүртсэн билээ.
Тэгвэл хоёр дахь өдөр дахин дөрвөн медалийн эзэд тодорлоо. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 66 кг жинд Энхтайваны Энхболд, эмэгтэйчүүдийн 55 кг-д Отгонжаргалын Сарантуяа нар мөнгө, эрэгтэйчүүдийн 60 кг-д Эрдэнэсүрэнгийн Өсөхбаяр, 74 кг-д Өлзийбаярын Бямбасүрэн нар хүрэл медалийн эзэн болов.
Дашрамд дуулгахад, мөнгөн медальт О.Сарантуяа, хүрэл медальт Э.Өсөхбаяр нар өнгөрсөн сарын сүүлээр Узбек кураш бөхөөр насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хүртсэн медалиа ийнхүү Казах күрес бөхийн төрлөөр давтлаа.
Күрес бөхийн ДАШТ-ээс манай улсын тамирчид зургаан медаль хүртлээ | ||
Үзсэн: 735 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.