Шууд Chart

Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн ээлж өнөөдрөөс эхэлж байна

2022-12-15 10:09:01

Колумбын Богота хотод энэ сарын 5-16-ны хооронд хүндийг өргөлтийн ДАШТ болж байна. Эрэгтэйчүүдийн 87, эмэгтэйчүүдийн 30 дахь удаагийн тус тэмцээнд Монгол Улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор гавьяат тамирчин М.Анхцэцэг (87 кг), ОУХМ О.Дархижав (76 кг), Г.Ануужин (64 кг), Э.Энхтамир (55 кг), Б.Хонгорзул (59 кг) нарын таван эмэгтэй тамирчин өрсөлдөж байна.

Бусад гурван тамирчин энэ удаагийн тэмцээнд хараахан медалийн тавцанд зогсож чадаагүй бол М.Анхцэцэг өнөөдөр 08.00 цагаас өрсөлдөж эхлээд байна. Тэрбээр энэ удаагийн ДАШТ-д дэлхийн аваргаа хамгаалах зорилготой оролцож байна.

Энэ удаагийн ДАШТ 2024 оны Парисын олимпын эрхийн урьдчилсан тэмцээнүүдийн нэг юм. ДАШТ-д ОХУ, Беларусын багийг Украины дайны улмаас оруулаагүй бол өнгөрсөн аравдугаар сард Хойд Солонгосыг оролцох эрхийг нь хассан. Мөн арваннэгдүгээр сарын 24-нд Пакистан, Малайзын шигшээ баг тэмцээнд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. 

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Хятадын Чунцинд зохион байгуулах төлөвлөгөөтэй байсан ч гуравдугаар сард Хятад улс цар тахлын улмаас тэмцээнийг явуулж чадахгүй болсноо зарласан. Ингээд 2022 оны дөрөвдүгээр сарын 23-нд Олон улсын хүндийг өргөлтийн холбооноос Боготаг сонгож байгаагаа мэдэгдсэн билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн ээлж өнөөдрөөс эхэлж байна   
Үзсэн: 434 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй