Шууд Chart

“Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийн 2023 оны ажлын төлөвлөгөөг баталлаа

2022-12-15 11:22:37

Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилттэйгээр НҮБХХ болон Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтран хэрэгжүүлж буй “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийн Удирдах хорооны хурал болж, төслийн 2022 оны үр дүнг хэлэлцэн дүгнэж, 2023 оны ажлын төлөвлөгөөг баталлаа.
 
Тус төсөл нь Монгол Улсын биологийн олон янз байдал болон экосистемийг хамгаалах, бэлчээрийн болон ойн тогтвортой менежментийг дэмжих, ховор, нэн ховор амьтдыг хамгаалах, улсын болон орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг нэмэгдүүлэх болон орон нутгийн иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжих чиглэлүүдэд Засгийн газарт дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Эх сурвалж: БОАЖЯ

“Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийн 2023 оны ажлын төлөвлөгөөг баталлаа  
Үзсэн: 761 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй