Соёлын яамны "Эцэг эхийн зөвлөл”-өөс 2022 онд яамны албан хаагчид, тэдний гэр бүл, хүүхдүүдэд гэр бүлийн болон соёлын боловсрол олгох, хүүхдийн эрхийн хэрэгжилтийг хангах, гэр бүлийн үнэ цэнийг дээдлэхэд чиглэсэн олон талт сургалт, нөлөөллийн ажлыг цувралаар хийж ирсэн. Харин энэ удаад “Музейн боловсрол олгох хөтөлбөр”-ийг зохион байгууллаа.
Тус хөтөлбөрт Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл Урлагийн газрын албан хаагчид гэр бүл, хүүхдүүдийн хамтаар 200 гаруй хүнийг хамруулж “Чингис хаан музей”-гээр аялуулсан ба үндэснийхээ түүх, соёлын өв, уламжлал, Монгол бахархалтайгаа танилцах боломжийг бүрдүүлсэн, танин мэдэхүйн болон соёл, хүмүүжлийн өндөр ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо.
“Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2018 оны 03 дугаар тогтоол, Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3 хэрэгжилтийг хангахад анхаарч, байгууллагын Эцэг эхийн зөвлөл яамны ажилтнуудын гэр бүлийн боловсролд нэмэр боллоо” хэмээн албаныхан хэлж байна.
“Музейн боловсрол олгох хөтөлбөр”-ийг зохион байгууллаа | ||
Үзсэн: 284 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.