Шууд Chart

Цагдаагийн албан хаагчдыг шагналаа

2014-07-08 09:49:09

Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ойг тохиолдуулан цагдаагийн байгууллагын зарим алба хаагчдад шагнал гардуулах ёслолын арга хэмжээ ЦЕГ-т боллоо.

Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах ажилд идэвхи зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж байгаа Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтсийн хэв журмын офицер, цагдаагийн дэслэгч Д.Зулхүү, Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Н.Болдбаатар, Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газрын цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Б.Цэрэнжаргал, Дорнод аймаг дахь цагдаагийн газрын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ц.Нэргүй нарын алба хаагчийг “Цагдаагийн гавьяа” тэмдгээр, Цагдаагийн байгууллагын “Хүндэт жуух”-аар Баянгол дүүрэг дэх цагдаагийн II хэлтсийн хэрэг бүртгэгч, цагдаагийн дэслэгч Ш.Эрдэнэтуяа, Булган аймаг дахь цагдаагийн газрын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Оюунбат, Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газрын жижүүрийн офицер, цагдаагийн ахмад Б.Энхтүвшин нарын 53 алба хаагч “Спортын алдар” тэмдгээр Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн I хэлтсийн хэв журмын офицер, цагдаагийн дэслэгч Х.Баярмөнх, Увс аймаг цагдаагийн газрын хэв журмын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч С.Нямбаяр нарын найман алба хаагч, “Цагдаагийн төлөө” тэмдгээр Олон нийт цагдаагийн хамтын ажиллагааны төвийн хөгжимчин С.Төгс, Булган аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат нарын гурван алба хаагчийг шагналаа.

Шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд ЦЕГ-ын дарга, бригадын генерал Б.Билэгт, тэргүүн дэд дарга, тэргүүн дэд комиссар С.Баатаржав, Дэмжлэг үзүүлэх асуудал эрхэлсэн дэд дарга, дэд комиссар Ж.Ганбаатар, Дотоод хяналт-аюулгүй байдлыг хангах асуудал эрхэлсэн дэд дарга, дэд комиссар Д.Эрдэнэбаатар, Гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, туслах комиссар Д.Батжаргал, Хууль тогтоомжийн хэрэгжилт, дотоод ажлын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа А.Даваасүрэн болон холбогдох бусад удирдлага, алба хаагчид оролцож шагнагдсан алба хаагчдадаа баяр хүргэн, ажлын амжилт хүссэн юм.

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Цагдаагийн албан хаагчдыг шагналаа  
Үзсэн: 1821 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй