Монгол Улсын бүртгэлтэй иргэдийн тоо 2014 оны эхний хагас жилийн байдлаар 33 мянга 900 болж өнгөрсөн оны мөн үеэс 18.8 хувиар буурлаа. Үүнийг өмнөх жилүүдийн эхний хагас жилтэй харьцуулахад 2008 оноос хойших хамгийн бага үзүүлэлт болж байна.
Тухайлбал, энэ оны эхний таван сарын хугацаанд бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 38 мянга байсан бол зургадугаар сарын эцэст 4100 хүнээр буурсан байна. Хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажилгүй иргэдийн дунд боловсролгүй иргэдийн эзлэх хувь харьцангуй бага байгаа юм. Харин дийлэнх буюу 40.1 хувь нь бүрэн дунд, 36.5 хувь нь дипломын болон бакалаврын боловсролтой байна гэж Үндэсний Статистикийн хорооноос мэдээллээ.
Уг бүтэц сүүлийн нэг жилийн туршид хэвээр хадгалагдаж байгаа аж. Харин 2014 оны эхний хагас жилийн хугацаанд хөдөлмөрийн хэлтэст шинээр бүртгүүлсэн иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс буурч 43 мянга 572 болсон байна. Энэ нь сүүлийн гурван жилийн дундаж түвшин юм.
Ажилгүйдэл 18.8 хувиар буурчээ | ||
Үзсэн: 1307 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.