Эрүүл мэндийн сайд С.Энхболд Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг, Улсын Хоёрдугаар Төв эмнэлэг, Хавдар Судлалын Үндэсний төвүүдэд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Япон улсын Alfreza брэндийн ИS-Prime загварын хамгийн сүүлийн өндөр хүчин чадалтай өтгөнд далд цус илрүүлэх иммунологийн анализаторыг хүлээлгэн өглөө.
Монгол Улсын хувьд энэ төрлийн сүүлийн үеийн оношилгоог хувийн эрүүл мэндийн байгууллагууд л үзүүлдэг байсан бол өнөөдрөөс эхлээд Улсын лавлагаа шатлалын гурван төв эмнэлгүүд оношилгоо, эмчилгээний нэр төрлөө нэмэгдүүлж, өтгөнд далд цус илрүүлэх иммунологийн анализатортой болж иргэдэд хүлээгдэл, чирэгдэлгүй энэ төрлийн үйлчилгээг үзүүлэх боломж бүрдлээ.
Өтгөнд далд цус илрүүлэх иммунологийн анализатор манай улсын иргэдийн дунд элбэг тохиолддог нарийн, бүдүүн гэдэсний хавдрыг эрт үед илрүүлэн сэргийлж эмчилгээнд хамруулах боломж бүрдүүлж байгаа юм.
Нарийн, бүдүүн гэдэсний хавдрыг эрт илрүүлэх анализатораар хангаж байна | ||
Үзсэн: 680 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.