Шууд Chart

“Монгол Улсын байгаль орчинд ээлтэй уул уурхай” төсөл хэрэгжинэ

2022-12-16 09:08:20

Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Холбооны улсын Гео шинжлэх ухаан, байгалийн нөөцийн хүрээлэнтэй хамтран 2.5 сая еврогийн санхүүжилттэй “Монгол Улсын байгаль орчинд ээлтэй уул уурхай” төслийг 2023 оны 4 дүгээр сараас эхлэн хэрэгжүүлэхээр талууд гэрээ байгууллаа.

Төслийн хүрээнд байгаль орчинд ээлтэй уул уурхайн салбарыг хөгжүүлэхэд шаардлагатай хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, хууль бус үйл ажиллагааны улмаас эвдэрч орхигдсон 1000 га газарт нөхөн сэргээлт хийхээс гадна байгаль орчны мэдээллийн санд хөгжүүлэлт хийх ажлууд тусгагдсан байна.

Эх сурвалж: БОАЖЯ


“Монгол Улсын байгаль орчинд ээлтэй уул уурхай” төсөл хэрэгжинэ  
Үзсэн: 323 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй