
Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сангийн 2023-2027 онд хамтран хэрэгжүүлэх Улс орны хөтөлбөрийн хүрээнд түнш байгууллагууд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа энэ 12 дугаар сарын 15-ны өдөр Гадаад харилцааны яаманд боллоо.
Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зураг ёслолын ажиллагаанд Боловсрол, шинжлэх ухааны яам, Хөдөлмөр нийгэм хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Үндэсний статистикийн хороо, Жендэрийн үндэсний хороо, Хүний эрхийн үндэсний комисс зэрэг байгууллагын төлөөлөл оролцов.
Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сангийн 2023-2027 онд хамтран хэрэгжүүлэх Улс орны хөтөлбөрийн баримт бичгийн хүрээнд 5 үндсэн чиглэлээрх төсөл, хөтөлбөрүүдийг нийт 20,7 сая ам.долларын санхүүжилттэйгээр хэрэгжүүлэх юм.
ГХЯ: Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав | ||
Үзсэн: 332 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.