Шууд Chart

Орлогын тэгш бус байдлыг арилгаж, хариуцлагын тогтолцоог чангатгана

2022-12-16 10:28:31

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр /2022.12.15/ Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийлээ.

Түүний тэргүүлсэн Засгийн газар өнгөрсөн хугацаанд хэд хэдэн ажил амжуулсныг онцолсон байна.

Тодруулбал, "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг хувьдаа завшсан хулгайг таслан зогсоож, мөн Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цементийн үйлдвэрийг эргүүлэн авсан бөгөөд хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Мөн 22 тэрбум ам.долларын өрөнд оруулсан Дубайн хулгайг таслан зогсоож, Монголын талд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэж, гацсан байсан гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлснийг Ерөнхий сайд онцолсон байна.

Түүнчлэн Хөгжлийн банкны хулгайн асуудлыг шүүхэд шилжүүлсэн. Цаашид гурван асуудлыг шийдэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Орлогын тэгш бус байдлыг арилгаж, хариуцлагын тогтолцоог чангатгана   
Үзсэн: 656 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй