Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос оны эцэст сонгомол барилдаан, эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд оны шилдгээ шалгаруулдаг уламжлалтай. Төрөл бүрд таван бөхийг нэр дэвшүүлж, шилдгийг тодруулдаг билээ.
Эрэгтэй чөлөөт бөхөд 2022 оны шилдэгт дэлхийн аваргууд Рэи Хигүчи (61 кг, Япон), Жордан Барроуз (79 кг, АНУ), Камран Гасемпур (92 кг, Иран), Кайл Снайдер (97 кг, АНУ), Таха Акгуль (125 кг, Турк) нэр дэвшээд байна.
Шилдэг бөхийг шалгаруулахдаа чансааны оноо олгох тэмцээнүүдийн үр дүнг гол болгон үздэг. Энэ үзүүлэлтээр бол Акгуль 68000 оноотой тэргүүлж байгаа. Харин өрсөлдөгч америкчуудын хувьд Снайдер, Барроуз нар 63000 оноотой байна. Европын АШТ-ий чансааны оноо Панамерикийн аваргын тэмцээнээс илүү байдаг онцлогтой. Энэ гурван бөх бүгд ДАШТ, тивийн АШТ, чансааны тэмцээнд түрүүлсэн.
Харин хамгийн олон цомтой бөх бол Кайл Снайдер. Кайл ДАШТ, Панамерикийн АШТ, чансааны тэмцээнээс гадна Ярыгиний тэмцээн, Дэлхийн Цомд түрүүлсэн.
Рэи Хигүчи, Камран Гасемпур нар хоёр л олон улсын тэмцээнд тэргүүлсэн байна.
ДБНХ-ноос оны шилдэг ээлжит бөхөө шалгаруулна | ||
Үзсэн: 423 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.