Шууд Chart

"Нүүдэлчдийн агсарга бүс" тусгай үзэсгэлэн нээгдлээ

2022-12-16 14:13:31

Монголын Үндэсний музейн 2022 оны отгон үзэсгэлэн "Нүүдэлчдийн агсарга бүс" тусгай үзэсгэлэнг өнөөдөр нээгдлээ.

Монголын Үндэсний музейн захирал Л.Жаргал нээлтэд хэлсэн үгэндээ "Тус үзэсгэлэн нь музейн сан хөмрөг болон хувь цуглуулагчдын цуглуулгад хадгалагдаж буй агсарга бүстэй холбогдох үзмэр цуглуулгыг дээжлэн олон нийтэд нээлттэй толилуулахдаа эрдэм шинжилгээний каталоги номтой мөн эрдэм шинжилгээний хуралтай зохион байгуулагдаж байгаа" гэсэн юм.

Бүс нь нүүдэлчдийн амьдралын хэв маягт тохирсон байдаг бөгөөд морь унахад гэдэс зайлах, бөөр доргих, нуруу чилэхээс хамгаалах чухал үүрэгтэй төдийгүй, нийгмийн зэрэг зиндаа, эрх мэдлийг илтгэх чухал зүйл болон хөгжжээ.

Тиймээс эрт үеэс бүсний арал, бэл тоногийг алт, мөнгө, үнэт чулуу хүрэл, яс, мод зэргээр урлан чимэглэдэг байв. Түүнчлэн бүсний арал дээр олон төрлийн амьтны дүр хээ угалз дүрслэх бөгөөд энэ эртний нүүдэлчдийн гоо зүйн илэрхийлэл, ертөнцийг үзэх үзлийг илтгэн харуулах өргөн утга агуулдаг байна. Бүс нь мөн эртнээс улс орон, хүн хооронд эв найрамдал тогтоох, тангаргийн эрхэм дээд бэлэг болдог байсан аж. Дээрх бүс эрхэмлэх уламжлал хожмын монголчуудад ч өвлөгдөн иржээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Нүүдэлчдийн агсарга бүс" тусгай үзэсгэлэн нээгдлээ  
Үзсэн: 419 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй