
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдад зориулсан утга зохиолын бүтээлийн уралдааныг роман, тууж, өгүүллэг, баримтат өгүүллэг, яруу найраг, орчуулгын төрлөөр зарлаж, уралдаанд ирүүлсэн бүтээлийг үнэлж дүгнэх ажлыг зохион байгуулж байна.
Шалгаруулалтыг уншигч хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн багш, утга зохиолын мэргэжилтэн гэсэн гурван үе шаттайгаар явуулж байгаа тул багагүй хугацаа шаардагдаж буй аж.
Хүүхдэд зориулсан утга зохиолын бүтээлийн уралдааны дүнг 2014 оны 7-р сарын 18-ны өдөр Боловсрол, шинжлэх ухааны яамны http://www.meds.gov.mn цахим хуудаснаас үзэх боломжтой юм байна.
Хүүхдэд зориулсан утга зохиолын уралдааны дүнг үзэх боломжтой | ||
Үзсэн: 1495 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.