УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганы 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв.
Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг хийсэн тул төслийн талаарх зарчмын зөрүүтэй 10 саналын томьёоллоор санал хураалт явууллаа. Тухайлбал, хуралдаан даргалагчийн зүгээс төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалтын 40.3. дахь хэсгийг өөрчлөн найруулах Ажлын хэсгийн саналыг гүйцээн боловсруулах чиглэл өгөв. Мөн төслийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалтын 41.1 дэх хэсгийг “41.1.Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хууль болон холбогдох хууль тогтоомжийн биелэлтийг хангах төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх төрийн байгууллага мөн. 41.2.Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын албан хаагч нь төрийн тусгай албан хаагч байна.” гэж өөрчлөн найруулж, 41.1, 41.2 дахь хэсэг болгох Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 68.2 дэмжсэн.
Ингээд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.
| УИХ: Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв | ||
| Үзсэн: 302 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.