Шууд Chart

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2022-12-16 22:19:47

УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганы 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж, УИХ-ын гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан үг хэлж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, 27 жилийн өмнө Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг нь баталж, төрийн өмчийг хувьд шилжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулсан. Энэ үед хяналтын бүхий л механизмыг устгаж өөрчлөөд, шударга ёс алдагдсан хувьчлал хийж, баялгийг тэгш бусаар  хуваарилсан. Бид дахин ийм алдаа гаргахгүйн тулд эрх зүйн шинэчлэл хийх ёстой. Үүнийг УИХ яаралтай хийх хэрэгтэй гэсэн бол УИХ-ын гишүүн С.Чинзориг, Ж.Батжаргал нар хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, Байнгын хороо ажлын хэсгийг өргөн бүрэлдэхүүнтэй байгуулж, хуулийн төслийг нягт нямбай боловсруулах шаардлагатай байна гэлээ. Гишүүд, төрийн өмчийн удирдлага, зохицуулалт, хяналтыг тавьж байгаа газрын статус маш бүрхэг байна. Уул уурхайн  олборлолт явуулж буй төрийн өмчийн хуулийн этгээдэд тавих хяналтыг ямар байгууллага хариуцаж байгаа нь тодорхойгүй байгаа. Ийм маягаар явбал төрийн өмчийг хулгайлдаг, луйварддаг явдал зогсохгүй. Тиймээс хуулийн төслийг нухацтай хэлэлцэн батлах нь зүйтэй гэсэн саналтай байгаагаа илэрхийлсэн.

Дараа нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт  явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 73.5 хувь нь дэмжсэн учир хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.


Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ  
Үзсэн: 649 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй