Монголын Үйлдвэрчний эвлэлээс УИХ-ын гишүүдэд хандан уриалга гаргажээ. Уриалгад улс эх орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, иргэдийн амьжиргааны нэн тулгамдсан асуудлуудтай холбогдуулан УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулах нь зүйтэй гэдэг саналыг тусгасан байна.
Уриалгыг бүрэн эхээр нь хүргэж байна.
УЛСЫН ИХ ХУРЛЫН ЭРХЭМ ГИШҮҮДЭД
УРИАЛГА
2014 оны 07 дугаар Улаанбаатар
сарын 04-ны өдөр хот
Улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, иргэд хөдөлмөрчдийн амьжиргааны нэн тулгамдсан чухал асуудлуудтай холбогдуулан УИХ-ын эрхэм гишүүд Та бүхэнд хандан дараах уриалга, саналыг хүргүүлж байна.
1.Улс орны эдийн засгийг эрүүлжүүлэх улмаар иргэд хөдөлмөрчдийн хөдөлмөр, амьдралын нөхцөлийг богино хугацаанд сайжруулахад чухал шаардлагатай бодлого, шийдвэр, хууль тогтоомж, төсөв хөрөнгийн эх үүсвэрийг шинээр буй болгохын тулд УИХ-ын /ээлжит бус/ чуулганыг хуралдуулах.
2.МҮЭ-ийн холбооноос удаа дараа санал болгож буй цалин тэтгэвэр, тэтгэмжийг индексжүүлэх тухай хууль, Үнэ бүрдэлтийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль зэрэг иргэд, хөдөлмөрчдийн эрх ашигт нэн шаардлагатай хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлийн хууль тогтоомжийг яаралтай санаачлан, хэлэлцэж батлах.
3.Газрын тухай, Төмөр замын тээврийн тухай хууль зэрэг улс орны тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй, тогтвортой байдалд шууд нөлөөлөхүйц амин чухал хууль тогтоомжийг хэлэлцэж батлахдаа Монгол Улсын Үндсэн хууль, улс орон, нийт ард түмний язгуур эрх, ашиг сонирхол, ирээдүйн хөгжлийн хандлагыг хатуу баримтлан, улс төржиж талцахгүйгээр, цаг хугацаа алдахгүйгээр хэлэлцэн батлах.
4.УИХ-аас баталсан “Эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” 34 дүгээр тогтоол, Засгийн газрын “Эзэн 100” хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд УИХ-ын гишүүний хувьд хяналт тавьж нийт Иргэн, Улсын ашиг сонирхлыг эрхэмлэн эрх зүйн орчны хүрээнд дэмжлэг үзүүлж ажиллах.
5.УИХ-д суудалтай улс төрийн хүчнүүд иргэд, хөдөлмөрчид Сонгогч олны эрх ашгийн үүднээс аливаа асуудал, хууль тогтоомжийг хэлэлцэж батлахдаа ойлголцол, зөвшилцөлийг чухалчилж ажиллахыг уриалж байна.
Сайн үйлс дэлгэрэх болтугай.
МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН
ХОЛБОО
Ээлжит бус чуулганыг хуралдахыг МҮЭХ-ноос уриаллаа | ||
Үзсэн: 1099 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.