Шууд Chart

Заавал судлах хичээлийн жагсаалтыг баталжээ

2014-07-08 11:17:12

БШУ-ны сайдын  А/285 дугаар тушаалаар бакалаврын ерөнхий суурь чиглэлийн  заавал судлах хичээлийн жагсаалтыг баталсан байна. Дээд боловсролын байгууллагын бакалаврын хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлагыг баталсантай холбогдуулан гаргасан уг жагсаалтад  Монголын түүх, Монгол хэл бичиг, найруулга зүй, Хүний хөгжил, харилцааны ёс зүй, Сэтгэлгээний түүх, соёл гэсэн хичээлүүд багтжээ.
Эдгээр хичээлийг заавал сонгон судлах ёстой аж. Дээрх хичээлүүдийг судласнаар эх хэлээрээ логик дэс дараалалтай, үндэслэлтэй товч тодорхой, үнэн зөв амаар болон бичгээр өөрийгөө илэрхийлэх чадвартай болох, Монголын түүхийн нэгдсэн сурвалж бичгүүдийг тоймлон дүгнэж, хөгжилд нөлөөлсөн дотоод гадаад хүчин зүйлсийн талаар шүүмжит дүгнэлт хийх түүнийгээ нотлон мэтгэлцэх, бүтээлч сэтгэлгээ, хувийн зохион байгуулалт, өөрийгөө хянах чадвар, багаар ажиллах чадварт суралцана гэж үзжээ.
 

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Заавал судлах хичээлийн жагсаалтыг баталжээ   
Үзсэн: 1279 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй