“Гудамж” төслийн хүрээнд хийгдэж буй зам засварын ажил үргэлжилсээр байгаа. Энэ жилийн хувьд хэд хэдэн замыг засварлах, шинээр зам тавих ажлыг хийж байгаа. Тухайлбал, “Монос”-ын уулзвараас Нисэх, Сонсголонгийн чиглэлийн 5.5 км замын ажил үргэлжилж байгаа бол Яармагийн гүүрээс ТЭЦ-3-ын баруун талаар ажилчдын замтай холбосон 1.5 км замын ажлыг ч гүйцэтгэж байгаа аж.
Мөн хотын зүүн чиглэлд Шар хадны эцсээс Ботаникийн чиглэлийн замын төгсгөл хүртэл замын ажил хийгдэж байгаа юм байна. Үүнээс гадна, зарим замын ажлыг наадмаас өмнө дуусгахаар төлөвлөөд байгаа бөгөөд үүнд, Зуун айлын уулзварын замын ажил багтаж байгаа аж. Энэхүү уулзварын ажлыг маргааш гэхэд бүрэн дуусгах талаар албаны эх сурвалж мэдээллээ. Мөн “Гудамж” төслийн хүрээнд хийгдэж байгаа ажлууд баяр наадмын үеэр зам тээврийн хөдөлгөөнд саад учруулахгүй гэдгийг ч мэдэгдсэн юм.
Зуун айлын уулзварыг маргааш бүрэн дуусгана | ||
Үзсэн: 1195 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.