Шууд Chart

Бодибилдингийн тамирчид ДАШТ-ээс 11 медаль, таван шагналт байрт шалгарчээ

2022-12-19 08:18:35

Монголын бодибилдинг фитнесийн холбооны тамирчид Тайланд Улсын Пукет хотноо зохион байгуулагдсан ДАШТ-нд оролцлоо. 

Энэ удаагийн тэмцээнд манай улсаас 28 тамирчин, олон улсын зэрэглэлтэй хоёр шүүгч оролцсоноос 11 медаль хүртэж, таван шагналт байранд шалгарчээ. 

Тодруулбал:

    Г.Индра "Junior women's model physique 21years" ангилалд алт,

    Б.Хулан "Senior women's fitness physique up to 165 cm" ангилалд хүрэл медаль хүртэж,

    Н.Дашболдцэцэг "Senior women's model physique up to 155cm" ангилалд алт,

    Э.Анхзаяа "Senior women's sport physique up to 165cm" ангилалд мөнгө,

    Г.Анир "Men’s sport physique up to 180cm+2kg" ангилалд мөнгө,

    Г.Ганхорол "Men’s sport physique up to 180cm+2kg" ангилалд мөнгө,

    Б.Хулан "Senior women's model physique up to 160см" ангилалд хүрэл,

    Ч.Амартайван "Senior women's model physique up to 160см" ангилалд хүрэл,

    Г.Гансаруул "Women's athletic physique up to 165cm" ангилалд алт,

    Ж.Сарнай "Women's model physique up to 170cm" ангилалд алт,

    Л.Долгорсүрэн "Women's athletic physique over 165cm" ангилалд хүрэл медаль хүртжээ. 

Мөн Н.Нэмэхбаяр, Г.Түмэнцэцэг, Н.Бадамханд, Г.Цэнгэл, Б.Батхүү, Ч.Мянганбилэг нар шагналт байранд шалгарчээ. Эмэгтэй баг нийт дүнгээр хоёрдугаар байр эзэлсэн байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Бодибилдингийн тамирчид ДАШТ-ээс 11 медаль, таван шагналт байрт шалгарчээ  
Үзсэн: 256 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй