Жүдо бөхийн энэ оны сүүлийн тэмцээн “Мастерс” энэ сарын 20-22-нд Израиль Улсын Йерусалем хотод болно.
Энэ удаагийн тэмцээнд 60 орны эрэгтэй 206, эмэгтэй 186, нийт 392 тамирчин өрсөлдөх мэдүүлгээ өгсөн байна. Тус тэмцээнд жин тус бүрийн шилдэг 36 жүдоч өрсөлдөх бөгөөд 200 мянган ам.долларын шагналын сантай юм.
Манай улсаас Израилийн татамид эрэгтэй ес, эмэгтэй тав, нийт 14 жүдоч барилдах мэдүүлэг өгсөн байна. Харин "Токио-2022" олимпын наадмын хүрэл медальт, дэлхийн аварга, гавьяат тамирчин Ц.Цогтбаатар, ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Л.Энхрийлэн нар бэртлийн улмаас тэмцээнийг өнжих аж.
Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Э.Ариунболд, Э.Сумъяабазар, Б.Цогт-Очир, 66 кг-д Ё.Басхүү, Г.Хэрлэн, Б.Эрхэмбаяр, 90 кг-д Г.Алтанбагана, -100 кг-д Б.Гончигсүрэн, +100 кг-д О.Цэцэнцэнгэл нар барилдах юм байна. Харин эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Наранцэцэг, Б.Баасанхүү, 52 кг-д Б.Хорлоодой, Л.Сосорбарам, 63 кг-д Б.Ганхайч нар барилдах мэдүүлэг өгчээ.
Жүдо бөхийн энэ оны сүүлийн “Мастерс”-т оролцох бөхчүүд хөлгийн жолоо заллаа | ||
Үзсэн: 327 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.