Шууд Chart

Нийслэлд өдөр болон шөнийн цагаар 191 цэгт алба хаагч хяналт тавьж байна

2022-12-19 11:14:50

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд Тээврийн цагдаагийн албаны Нийслэлийн Замын цагдаагийн газрын дарга, хурандаа С.Баасанжав мэдээлэл өглөө. 

Тэрбээр “Нийслэлийн гудамж, замд өдөр болон шөнийн цагаар 191 цэгт 557 алба хаагч хяналт тавьж ажиллаж байна. Хяналт шалгалтаар 23,852, хяналтын камераар 21,329 зөрчил илрүүлж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 401 зөрчлийг таслан зогсоосон. Мөн дээрх хугацаанд 28 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, осол гаргасан байна. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Тээврийн цагдаагийн албанд 5008 дуудлага ирж, эд материалын хохиролтой 4936 осол бүртгэгдэж, 72 хүн бэртсэн. Ослын улмаас нэг иргэн нас барсан” гэлээ.


Нийслэлд өдөр болон шөнийн цагаар 191 цэгт алба хаагч хяналт тавьж байна  
Үзсэн: 349 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй