Хөлбөмбөгийн ДАШТ-ий финалын тоглолтод Аргентины баг Францын шигшээг ялж, гурав дахь удаагаа дэлхийн аварга болсон билээ. Тоглолтын дараа ФИФА-гаас энэ ДАШТ-ий шилдгүүдийг шалгаруулж, шагнал гардуулсан юм.
Ийнхүү шилдэг тоглогчоор Аргентины багийн ахлагч Месси, мэргэн буучийн Алтан шаахайг Килиан Мбаппе, шилдэг хаалгачаар Эмилиано Мартинес, шилдэг залуу тоглогчоор Энцо Фернандес нар хүртсэн юм.
Сонирхуулахад, шилдэг залуу тоглогч өдгөө 21 настай Аргентин залуу аж. Түүнээс өмнө тус шагналыг Мбаппе, Погба, Мюллер, Подольски хүртэж байв.
Шилдгүүдэд шагнал гардууллаа | ||
Үзсэн: 647 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.