Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн дагуу осол их гардаг хар цэгээр тодорхойлогдсон 20 суманд яаралтай тусламжийн цэгийг байгуулж, эмч нарыг тоног төхөөрөмжөөр хангаж, сургалтад хамруулж байна.
Энэхүү төслийг ДЭМБ, USAID, АШУҮИС, Яаралтай тусламжийн нийгэмлэг дэмжин ажиллаж байна.
Өнөөдөр дээрх 20 сумаас ирсэн 40 эмчийг сургалтад хамруулж байна. Эмч нар Булган аймгийн Хутаг-Өндөр, Архангайн Тариат, Сүхбаатарын Түмэнцогт, Өвөрхангай Хархорин зэрэг осол их гардаг 20 сумаас иржээ.
ЭМЯ-наас мөн яаралтай тусламжийн санхүүжилтийг нэмэгдүүлэн, даатгалтайгаас үл хамааран яаралтай тусламж авах эрх зүйн орчныг бүрдүүлсэн байна.
ЭМЯ-наас осол их гардаг 20 суманд Яаралтай тусламж үзүүлэх 20 цэгийг байгуулна | ||
Үзсэн: 322 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.