Шууд Chart

Полимеразын гинжин урвалын шинжилгээг нэвтрүүлэх асуудлыг хэлэлцэх уулзалт зохион байгууллаа

2022-12-19 16:21:44

Монгол Улсын эрүүл мэндийн салбарт тулгамдаж байгаа асуудлуудын нэг бол хавдрын өвчлөл бөгөөд түүний дотор эрт илрүүлэг, оношилгоо, шинжилгээ, үзлэгээр сэргийлэх бүрэн боломжтой нь умайн хүзүүний хорт хавдар юм.

Уг асуудлаар Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр, Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, Халдварт бус өвчний хэлсийн дарга Г.Ганхуяг болон холбогдох мэргэжилтнүүд, Хавдар Судлалын Үндэсний төв, Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний төв, НҮБ/ХАС, ДЭМБ-ууд оролцсон зөвлөлдөх уулзалтыг 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулав.

Нэгдсэн Үндэсний Байгууллагаас 2030 он гэхэд умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлийг 100,000 эмэгтэйд 4 тохиолдол болгох зорилтыг дэвшүүлсэн. Манай орны хувьд умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл 100,000 хүн амд 29.7 тохиолдол, нас баралт 100,000 хүн амд 9.0 тохиолдол байгаа нь бүс дотроо хамгийн өндөр үзүүлэлттэй байна.

Хурлыг зохион байгуулсан зорилго нь олон улсын жишгээр умайн хүзүүний хорт хавдарыг үүсгэгч гол хүчин зүйл болох хүний папиллома вирусийн хэвш инжүүдийг илрүүлэх оношлогооны дэвшилтэт технологийг нэвтрүүлэх талаар санал солилцсон явдал юм. ХСҮТ манлайлан оношлогооны дэвшилтэт технологийг ашиглан зөвхөн нийслэл хотын хүн амыг илрүүлэг шинжилгээнд оролцуулах бус хөдөө орон нутгийн иргэдээ бүрэн хамруулахын тулд 21 аймгаас HPV сорьц тээвэрлэх боломж байгаа гэдгийг хэллээ. Ийнхүү цаашид ХПВ-ийн халдварыг хамгийн найдвартай шилдэг анализатор, урвалж оношлуураар үнэн зөв илрүүлж, хавдарын өвчлөлийг бууруулах Засгийн газрын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх боломж байна гэж харж байна.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Полимеразын гинжин урвалын шинжилгээг нэвтрүүлэх асуудлыг хэлэлцэх уулзалт зохион байгууллаа  
Үзсэн: 276 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй