
Монгол түмний их баяр цэнгэлийн манлай яах ч аргагүй улсын наадам байдаг. Наадам сурын харваагаар эхэлж, цэц мэргэдүүд тодроод эхэлсэн өнөө үед хүчит бөхчүүд, мэргэн харваачид, хурдан хүлгүүдийн зургаар жиргэх хүн цөөнгүй байна.
Цахим ертөнц бүхэлдээ наадмын уур амьсгалтай байгаа энэ үед Асашорюү Д.Дагвадорж аваргын жиргээ хүмүүсийн анхаарлыг ихэд татаж буй. Аварга маань твиттэртээ “Хужиртын ойдоо зодоглоно оо. Хорхой хүрчихлээ” хэмээн бичээд улаан зодогтой зургаа тал талаасаа авч “За би бэлэн, ямар байна, за нэг ийм” гэхчилэн жиргэжээ.
Эрийн гурван наадмаа эрхэмлэдэг монголчууддаа Асашорюү аварга бас нэгэн сюрприз барих гэж буй бололтой. Морь нь дээгүүр давхисан тэр нэг жил Д.Дагвадорж аваргын баярын нулимс олон монгол хүний самсааг шархируулж байсан. Өнөө жил аварга маань сайхан барилдаж нутаг нэгтнүүдээ мөн баярлуулах биз ээ.
Асашорюүгийн наадмын догдлол | ||
Үзсэн: 8364 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.