Шууд Chart

Төв аймгийн аварга шалгаруулах шатрын тэмцээн боллоо

2022-12-20 10:21:04

Төв аймгийн аварга шалгаруулах шатрын тэмцээн Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг билээ. Тэмцээний эхний үе шатыг 27 суманд явуулснаас аймгийн аварга шалгаруулах тэмцээнд 15 сумын эрэгтэй 21, эмэгтэй есөн шатарчин оролцлоо.

Эрэгтэй шатрын төрөлд тэргүүн байрт Баянцогт сумын тамирчин Г.Бат-Эрдэнэ, дэд байрт Зуунмод сумын тамирчин Б.Мөнгөнтулга, гутгаар байрт Зуунмод сумын тамирчин Б.Эрдэнэдалай нар шалгарсан байна.

Эмэгтэй шатрын төрөлд тэргүүн байрт Зуунмод сумын тамирчин С.Эрдэнэчимэг, дэд байрт Лүн сумын тамирчин М.Биндэръяа, гутгаар байрт Заамар сумын тамирчин Б.Шалсмаа нар тус шалгарчээ. 

Энэ удаагийн шатрын аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, аймгийн шатрын холбоотой хамтран зохион байгуулхв.

Аймгийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй шатарчид 2023 оны нэгдүгээр сард Төрийн ордонд Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй боллоо.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Төв аймгийн аварга шалгаруулах шатрын тэмцээн боллоо  
Үзсэн: 425 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй