Шууд Chart

Уран сийлбэрч Ц.Мөнх-Эрдэнэ, эхнэр Э.Ууганцэцэгийн хамт мөсөн зочид буудал урлажээ

2022-12-20 10:32:04

Монгол уран сийлбэрч Ц.Мөнх-Эрдэнэ, эхнэр Э.Ууганцэцэгийн хамт мөсөн зочид буудал урлажээ.

Тэд Шведэд болсон олон улсын мөсөн урлаачдын тэмцээнд хоёр дахь жилдээ оролцсон байна. Мөсөн хотхон урлаач, уран сийлбэрч Ц.Мөнх-Эрдэнэ өвлийн улиралд цас, мөсөөр, хавар, зун, намрын улиралд мод, элсээр сийлбэр урладаг аж. Мөн уран сийлбэрийн олон улсын томоохон фестивалиудад үндэсний соёл урлагаа сурталчилж, эх орныхоо нэрийг гаргаж яваа юм.

Энэ удаагийн мөсөн зочид буудлыг олон улсын сийлбэрчид хамтран 17 хоногийн хугацаанд барьжээ. Зочид буудал нь дотроо -5 хэм хүйтэн бөгөөд үйлчлүүлэгчдээ хүлээн авч эхэлжээ.

Мөн энэ сард Байгал нуурын Ольхон арал дээр гурав дахь жилдээ зохион байгуулагдсан олон улсын мөсөн сийлбэрийн тэмцээнд "Хүннү үеэс" бүтээлээрээ дэд байр эзэлсэн байна.

Сийлбэрч Ц.Мөнх-Эрдэнийн хамгийн том бүтээл нь Баянхонгор аймагт босгосон “Үлэг гүрвэлийн цэцэрлэгт хүрээлэн” бөгөөд өндөр нь долоо, урт нь 15 метр үлэг гүрвэлийн баримлыг сийлбэрч Б.Дэлгэрсайхантай хамтарч хийсэн байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Уран сийлбэрч Ц.Мөнх-Эрдэнэ, эхнэр Э.Ууганцэцэгийн хамт мөсөн зочид буудал урлажээ  
Үзсэн: 490 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй