Австралийн Засгийн газрын DAP хөтөлбөрийн хүрээнд Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн Хүүхдийн эмнэлгийн 50 эмч нэг жилийн хугацаатай Sydney Child Health Program (SCHP) онлайн сургалтад хамрагдаж байна.
Тэгвэл Австралийн Засгийн газрын 2022-2023 оны тэтгэлэгт шалгарсан төслүүдийн явцын танилцуулга 2022 оны 12-р сарын 13-ны өдөр Австралийн элчин сайдын яамны байранд боллоо.
DAP төслийн хүрээнд 2022-2023 онд нийт 13 төсөл шалгарсан бөгөөд төслийн хэрэгжилтийн явцын талаархи танилцуулгад Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Кэйти Эйнсли Смит оролцож, төслүүдийн хэрэгжилтийн явцтай танилцлаа.
Мөн Австралийн Олон улсын сайн дурын хөтөлбөрийн Монгол дахь төлөөллийн газрын ажилтнууд хүүхдийн эрхийг хамгаалах, ажлын байран дах бэлгийн дарамтаас сэргийлэх чиглэлээр мэдээлэл танилцуулгыг хүргэв.
Австралийн Засгийн газрын DAP хөтөлбөрийн хүрээнд ЭХЭМҮТ-ийн 50 эмч сургалтад хамрагдаж байна | ||
Үзсэн: 264 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.