Шууд Chart

Жүдо бөхийн энэ оны сүүлийн “Мастерс” тэмцээн маргааш өндөрлөнө

2022-12-21 12:30:12

Израиль Улсын Йерусалем хотод жүдо бөхийн энэ оны сүүлийн тэмцээн буюу “Мастерс” тэмцээний хоёр дахь өдрийн барилдаан өнөөдөр болж байна.

Тус тэмцээнд 60 орны 392 (эрэгтэй 206, эмэгтэй 186) тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч П.Нямлхагвын удирдлага дор таван тамирчин хүч үзэж буй.

Тодруулбал, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Г.Наранцэцэг, Б.Баасанхүү, эрэгтэйчүүдийн 66 кг-д Ё.Басхүү, Г.Хэрлэн, +100 кг-д О.Цэцэнцэнгэл нар оролцож байна. Тэмцээн маргааш өндөрлөнө.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Жүдо бөхийн энэ оны сүүлийн “Мастерс” тэмцээн маргааш өндөрлөнө   
Үзсэн: 341 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй