Шууд Chart

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад эцэг, эхийн үүрэг, хариуцлагыг нарийвчлан тусгана

2022-12-22 12:56:23

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад эцэг, эхийн үүрэг хариуцлагыг нарийвчлан тусгахаар ажиллаж байна. Тодруулбал, эхнэр, нөхрүүд гэрлэлтээ цуцлуулсан ч эцэг, эх байх эрх үүрэг нь хэвээр үлддэг.

Гэвч энэ үүргээ биелүүлэхгүй, тэтгэмж өгөхөөс зайлсхийж, хүүхэдтэйгээ уулздаггүй эцэг, эх түгээмэл байгаа юм.

Тиймээс хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлагыг хуульчлан зааснаар хүүхдийн эрх ашгийг хангах нөхцөл бүрдэнэ гэж Хууль зүй, дотоод хэргийн яамны мэргэжилтэн н.Цолмон хэллээ.

Анх гэр бүл болоход “Гэрлэлтийн гэрээ” байгуулж, гэрлэлт цуцлуулсны дараа мөн “Хүүхдээ тэжээн тэтгэх, асран хүмүүжүүлэх гэрээ” байгуулах нь зүйтэйг хэлж байна.


Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад эцэг, эхийн үүрэг, хариуцлагыг нарийвчлан тусгана  
Үзсэн: 1168 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй