Шууд Chart

Геодези зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгад захиалагчийн гүйцэтгэгчийн болон иргэний үүргийг нарийвчлан тусгажээ

2022-12-22 13:19:11

Геодези зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгад захиалагчийн гүйцэтгэгчийн болон иргэний үүргийг илүү нарийвчилж тусгаж өгсөн байна. Тухайлбал, шинээр төмөр зам, авто зам, барилга барьсан бол гүйцэтгэлийн зураг хийн 30 хоногийн дотор геодези зураг зүйн санд оруулах үүргийг захиалагч тал хүлээдэг болно.

Мөн геодезийн үйл ажиллагааны үндэс геодезийн цэг, тэмдэгт зам, барилга, уул уурхай зэрэг бүтээн байгуулалтын ажлын үед устаж байгаа учраас хамгаалалтын зурвас барихыг хуулиар тогтоож өгөхөөр тус тус тусгажээ.

Геодези зураг зүйн газрын хэлтсийн дарга н.Мөнхцэцэгийн ярианд анхаарлаа хандуулъя.

1997 онд баталсан Геодези зураг зүйн тухай хуулийг шинэчлэн найруулж УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх эсэхийг нь дэмжсэн юм.


Геодези зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгад захиалагчийн гүйцэтгэгчийн болон иргэний үүргийг нарийвчлан тусгажээ  
Үзсэн: 712 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй