
Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл сэдвээр ирэх оны нэгдүгээр сард нийгмийн зөвшилцлийн үндэсний чуулган хийнэ.
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа.
Тогтоолд нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг тодорхойлох, тэдгээрийг эрэмбэлэх, шийдвэрлэх гарц шийдлийг эрэлхийлж иргэд олон нийт, эрдэмтэн судлаачидтай “Зөвлөлдөж шийдье” сэдвээр зөвлөлдөх санал асуулга явуулахаар тусгажээ.
Мөн зөвлөлдөх санал асуулга явуулахад шаардлагатай төсөв, хөрөнгийг шийдвэрлэж, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэхийг Засгийн газарт, Зөвлөлдөх зөвлөл байгуулах, санал асуулгад дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг байгуулах, ажлын төлөвлөгөө баталж зохион байгуулахыг Төрийн байгуулалтын байнгын хороо, Улсын Их Хурлын Тамгын газарт даалгахаар тусгасан байна.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбатын яриаг сонсгоё.
Зөвлөлдөх санал асуулгыг орон даяар болон Төрийн ордны “Их Монгол” танхимд ирэх оны 2 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөж байна. Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшүүлэх ажлыг энэ сарын 23-наас 30-ны өдрүүдэд явуулахаар товложээ.
Нийгэм, улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудал: “Гарц шийдэл” эрдэм шинжилгээний хурлыг ирэх оны нэгдүгээр сарын 4-нд, харин “Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл-Нийгмийн зөвшилцлийн үндэсний чуулга уулзалт”-ыг 1 дүгээр сарын 11-нд Төрийн ордонд зохион байгуулах юм.
"Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл" сэдвээр нийгмийн зөвшилцлийн үндэсний чуулган хийнэ | ||
Үзсэн: 475 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.