Архангай аймгийн оны шилдгүүдээ шалгаруулах “Билэгт гөрөөс” ёслолын арга хэмжээ болжээ.
Ийнхүү дараах байдлаар тодорсон байна.
-Оны шилдэг ном хэвлэлийн бүтээлээр “Хан тамирын ай” ботилсон бүтээл
-Оны шилдэг Соёлын ажилтнаар Нийтийн номын сангийн номын санч А.Ундармаа
-Оны шилдэг музейн ажилтнаар аймгийн Музейн эрдэм шинжилгээний ажилтан В.Баярсайхан
-Оны шилдэг Соёлын байгууллагын менежерээр ХДТ-ын дарга Ж.Нямсүрэн
-Оны шилдэг уран бүтээлчээр ХДТ-ын хөгжимчин, хөгжмийн зохиолч, МУСТА Ч.Төгсбаяр
-Оны шилдэг тайз дэлгэцийн уран бүтээлчээр ХДТ-ын жүжигчин, МУСТА О.Үржинханд
-Оны шилдэг соёлын төвийн менежерээр Эрдэнэмандал сумын соёлын төвийн дарга Б.Отгонсүрэн
-Оны шилдэг өвлөн уламжлагчаар Соёлын өв өвлөн уламжлагч Х.Батбаяр
-Оны шилдэг соёлын төвөөр Өндөр-Улаан сумын соёлын төв
-Оны шилдэг соёлын бүтээлч үйлдвэрлэгчээр Булган сумын соёлын бүтээлч үйлдвэрлэгч И.Отгонбаяр, Эрдэнэбулган сумын Соёлын бүтээлч үйлдвэрлэгч Р.Ганзориг
-Оны шилдэг Дүрслэх урлагийн бүтээлчээр зураач С.Энэбиш.
Архангай аймгийн соёл, урлагийн салбарын оны шилдгүүд тодорлоо | ||
Үзсэн: 395 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.