Шууд Chart

Хөгжмийн зохиолчдын ээлжит чуулган болно

2022-12-23 09:25:56

Монголын хөгжмийн зохиолчдын холбооны ээлжит XYII чуулган ирэх оны нэгдүгээр сарын 5-нд Монгол Улсын Консерваторийн концертын “А” танхимд болох гэж байна.

Тус чуулганаар 2019-2023 оны ажлын тайлан тавигдахаас гадна ерөнхийлөгчөө сонгох аж. Мөн удирдах зөвлөлийн гишүүдээ сонгож, орон нутаг дах хөгжмийн зохиолчдын холбооны салбарын төлөөлөгчид саналаа хэлэх юм байна.

Тус холбооны ээлжит XIV чуулганаар ерөнхийлөгчөөрөө Готовцэрэнгийн Батхуягийг сонгосон билээ.

Түүнтэй Монгол Улсын ардын жүжигчин, төрийн хошой шагналт Н.Жанцанноровын хүү Дамдинсүрэн, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Сэр-Од нар өрсөлдөж байв.

Сонирхуулахад, нэрт хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа агсан орчин цагийн хөгжмийн байгууллагын тулгын чулууг тулж, Монголын хөгжмийн зохиолчдын холбоог үүсгэн байгуулан анхны ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хөгжмийн зохиолчдын ээлжит чуулган болно   
Үзсэн: 488 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй