Шууд Chart

УИХ: Хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар шилжүүллээ

2022-12-23 09:30:06

УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганы 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлийг хийлээ.

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгэнлтийг УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 55 дугаар зүйлд “55.1.3.шинжилгээний байгууллага, шүүх шинжилгээний үйл ажиллагааг шуурхай, тасралтгүй, үр дүнтэй явуулах хүрээнд шинжилгээний байгууллагыг шинжилгээний лабораторийн техник, тоног төхөөрөмж, программ хангамж, урвалж бодисоор шуурхай хангах, урвалж бодисын нөөцийг бүрдүүлэхэд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу шууд худалдан авах ажлыг зохион байгуулах” гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасныг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул хууль хоорондын зөрчил үүсгэхгүй байх зорилгоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төслийг боловсруулсан гэдгийг онцлов.

Мөн хуулийн төслийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт “Шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдээр хийлгэж болох шинжилгээний жагсаалтыг шинжилгээний байгууллагын саналыг үндэслэн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.” гэж, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Тусгай мэдлэг бүхий хүнд шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сэргээх, сунгах, хүчингүй болгох санал, дүгнэлт гаргах эрх бүхий орон тооны бус зөвлөл ажиллана. Зөвлөлийн саналыг үндэслэн шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг шүүх шинжилгээний төв байгууллагын даргын шийдвэрээр таван жилийн хугацаагаар олгоно.” гэсэн зохицуулалт дэмжигдсэнтэй холбогдуулан Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсныг дурдаад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед  Байнгын хорооны гишүүдээс зарчмын зөрүүтэй  санал гараагүй тул УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22. дахь хэсэгт заасны дагуу  хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг  эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн  66.7  хувь нь дэмжсэн  гэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Ганхуяг асуулт асууж, хариулт авсны дараа хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар холбогдох Байнгын хороонд шилжүүлсэн юм.

Үргэлжлүүлэн Монгол УИХ-ын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Хаалттай хэлэлцэхээр хуульд заасан болон төрийн нууцтай холбоотой асуудлыг хаалттай хуралдаанаар хэлэлцэнэ” гэж заасны дагуу Засгийн газраас 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хилийн зурвас газрыг тогтоож, улсын тусгай хэрэгцээнд авах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хаалттай хэлэлцэв.


УИХ: Хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар шилжүүллээ  
Үзсэн: 249 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй